СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-12

С.Амарсайхан: Малчин хоршоологчид 17,5 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төлжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хоршооны тогтолцоог шинэ шатанд гаргах зорилгоор хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн" үр дүнтэй хэрэгжиж байна.

Тус хөдөлгөөний хүрээнд малчин өрхүүд хоршоонд нэгдэн, зорилтот зээлийг авч, үр ашигтай зарцуулахын зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг олон давуу талууд гарч байна.

Монголбанкнаас гаргасан албан ёсны мэдээллээр,. Тус төслийн санхүүгийн сахилга бат, үр ашигтай байдал нь зээлийн эргэн төлөх чадвар өндөр байгааг харуулж байна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороон дарга С.Амарсайхан онцолсон. Өнөөдрийн байдлаар Малчин хоршоологчид зээлээ Үржлийн мал худалдан авах, өсгөн үржүүлэх, зах зээлд борлуулах, Мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах цех байгуулах, өргөтгөх, Тоног төхөөрөмж шинэчлэх, Тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэлийн цех байгуулах, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулсан байна.

Засгийн газрын зүгээс ирэх тав жилийн хугацаанд нийт 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд томоохон түлхэц өгөх хүлээлттэй байна. "Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдын нэгдэж, хоршооны зохион байгуулалтад орсноор зөвхөн зээлийн хүртээмж нэмэгдээд зогсохгүй, зах зээлд өрсөлдөх чадвар, орлогын тогтвортой байдал, ажлын байр нэмэгдэж байгааг салбарынхан онцолж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.