"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 7 багц буюу 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалжээ.
Эрчим хүчний нүүрсний эхний 5 багц /32,000 тонн/ арилжаанд 2 оролцогч, хоёр дахь 2 багц /12,800 тонн/ эрчим хүчний нүүрсний арилжаанд мөн 2 оролцогч оролцож, хэлцэл хийгджээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК зах зээлийн уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорьж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.