"Энэ жилийн наадмаар бэлтгэл сайн хийсэн нь л түрүүлнэ. Аз гэж байхгүй. Төв цэнгэлдэхийн зүлгийг бөхчүүд маань өөрсдөө ирж шалгасан нь дээр гэж бодож байна" гэж УИХ-ын гишүүн асан, дархан аварга А.Сүхбат хэллээ.
УИХ-ын гишүүн асан, дархан аварга А.Сүхбат:
-Ж.Мөнхбат аваргынхаа гэр бүлийнхэн, уран барималчдадаа талархаж байна. Гайхалтай хөшөө болжээ. Хүн бүхэн огшсон байх гэж бодож байна. Агуу хүний хөшөө дурсгалыг босгож, алдаршуулна гэдэг их сайхан зүйл юм.
Энэ жилийн наадамд бэлтгэлээ сайн хийж, дархан мэх олныг сурсан бөх л амжилт гаргана. Түүнээс аз, од таарах бол маш бага хувьтай. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг барилдаж шалгах хэрэгтэй. Бөхчүүд маань өөрсдийн биеэр шалгасан нь дээр. Сайн материалтай хиймэл зүлэг байдаг юм билээ. Тэр нь мөн үү? Биш үү гэдэг л байна.Миний хувьд барилдаанаа өндөрлөсөн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн хэн байсан бэ гэдгийг цаг хугацаа л харуулна. Хотын дарга Х.Нямбаатар гэх зэрэг ийм хүчтэй, чадалтай, шударга залуусыг ажиллуулаад л байх хэрэгтэй. Түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Миний хувьд улс төрд орох үгүйгээ одоо хэлж мэдэхгүй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.