СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴 Л.Оюун-Эрдэнэ: Бага хурал 11 цаг хуралдах үеэр томоохон гомдлууд хуримтлагджээ гэдэг нь тодорхой болсон

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Залуус итгэл үнэмшилтэй, үзэл бодолтой байгаагаа илэрхийлж байна. Манай намын гишүүд ч илэрхийлж байна. Гэтэл тэдний байр суурийг мөнгө санхүү, эдийн засагтай холбож байгаа нь итгэл найдварыг бөхөөж байна.

Жишээ нь, Ч.Лодойсамбуу гишүүн бусад гишүүдээ "кнопоо худалддаг" гэх мэдэгдэл хийсэн. М.Нарантуяа-Нара гишүүн "жагсагч залуусыг жагсаалыг 50 сая төгрөгөөр багцлагдсан" гээд мэдэгдчихлээ. Яагаад бид энэ процессыг ойлгож, нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм бэ?! Та хоёр маань хэлсэн үгээ нотолж чадахгүй бол уучлалт гуйх ёстой.

гэж би бодож байна. 

Хоёрдугаарт, Ерөнхий сайд та МАН-ын бага хурлын гишүүдэд хандаж үгээ хэлээч.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ганцаараа шийдвэр гаргах шиг амар зүйл байхгүй. Гэхдээ суурь асуудлаа ярья. Бага хурал 11 цаг хуралдсан. Томоохон гомдлууд орон нутаг болон парламентын гишүүдийн дунд үүсчээ гэдэг нь тодорхой болсон. Ерөнхий сайдын хувьд яаран шийдвэр гаргаж болохгүй гэж маш олон Бага хурлын гишүүн хэлсэн. юм. Бидний итгэл найдвар бол ирээдүйн хөгжил, зөв дүгнэлт байх юм. Нийгэмд олон сегмент байдаг. Тэднийг парламентэд оруулж ирэх хуулийг бид хийсэн. Одоо энэ төлөөллийн хэлцлийг үүсгэх ёстой. Энэ нь 126 гишүүнтэй парламентийн механизм юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.