СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж эхэллээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж тусгажээ. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Төрийн байгуулалтын байнгын хороонд 25 гишүүн байдаг. Өнөөдрийн хуралдаанд 20 гишүүн буюу 80 хувийн ирцтэй хуралдаж байна. Тус байнгын хороонд эдгээр нам, эвслээс сонгогдсон гишүүд багтдаг. 

Монгол Ардын намаас:
1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
2. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
3. Шадар сайд С.Амарсайхан
4. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
5. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар
6. УИХ-ын гишүүн Э.Болормаа
7. УИХ-ын гишүүн С.Зулпхар
8. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар
9. УИХ-ын гишүүн О.Номинчимэг
10. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
11. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал
12. ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан
13. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт

Ардчилсан намаас:

1. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл
2.Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
3. Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
4. хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
5. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
6. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
7.УИХ-ын гишүүн Ө.Шижир
8. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа

ХҮН намаас:

1. Шадар сайд Т.Доржханд
2. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг

"Үндэсний эвсэл"-ээс:

1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

ИЗНН-аас:

1. Б.Баярбаатар нар багтдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.