"Манай нөхрийг АТГ-аас дуудаж, "Хөрөнгө орлогоо нотол!" гэж дарамталсан. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг аргыг хэрэглэж байна. Манай улсад дарангуйлал тогтсон байна" гэж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Тавдугаар сарын 28-нд буюу лхагва гарагийн орой манай нөхөр, ахыг АТГ дуудаж байцаалт авсан. Ингэхдээ маргааш 11.00 цаг гэхэд бүх баримт, нотолгоог цуглуулж ир гэдэг үүрэг өгсөн байсан. Мэдээж хүний амьдралын 20-30-аад жилийн түүх явдаг учраас хөрөнгө орлогын бүх мэдээллээ бэлтгэх шаардлагатай болно. Гэтэл үүнд 24 цаг битгий хэл 12 цаг ч өгөөгүй.
Өнөөдөр бид амжихгүйгээ мэдэгдэж өмгөөлөгч авахаа хэлсэн боловч хугацаа дууссан, дахиж баримт нотолгоо авахгүй гэж дарамталсан байна. Өөрөөр хэлбэл биднийг хоёр хоногийн дотор орлогоо нотлохыг шаардаж дарамталсан үйлдлийг АТГ гаргасан.
Намайг 50 байр зарсан, мөнгө угаасан гэж гүтгэсэн байна. Би төрд өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гэтэл өнөөдөр миний гэр бүлийн хүмүүсээр оролдож байгаа нь миний амыг хаах гэсэн арга хэрэгсэл гэж би бодож байна. Гэхдээ хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг аргаар намайг дуугүй болгох гэж байна. Ерөнхий сайд өөрийнхөө хүүхдийн төгөлдөр хуурын багшаар дамжуулж намайг гүтгэнэ гэвэл чадахгүй шүү. АТГ гэдэг газарт итгэж байгаа. Манай улсад дарангуйлал тогтох гээд байна. Маш харамсалтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Chi Darhan erhtei yum uu? Chamaig Ebe, MCS 2 avarah bailgui..! Muu novsh!
Холбогдолтой болоод шалгаж байгаа, удам угсаагаар нь шалгах нь мэдээж. Ард түмэн ядуу дорой байгаа байдал чиний гар хөл бологчоос ийм болж бгаа
Харин та өөрөө давуу эрх эдлэх гээд байна.
Шалгах ёстой болоод шалгаж байгаа байхоо .шалгах эрх нь байсан цагт хэнийг ч шалгаж болно
Орилоод байлгүй шалгуулчихгүй дээ..Асуудал байгаа болоод л шалгая гэж байна шд.Их хурлын гишүүд ингээд л хууль сахиулах байгууллагуудыг дарамтлаад байдаг.Иймд үүнийг зохицуулсан тов тодорхой заалттай хуулийн зүйл заалт хэрэгтэй байна
Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Но- гүй л юм бол шалгуулахад юунаас нь айх вэ? Харин улс төржүүлэх хэрэггүй.
Энэ үйл явц улс төрийн хилс хэргийн нэг хэлбэр мөн шүү.
Жудагийн Мэндбаяраас болж олон хүн хохирсон удмаар нь шалгах нь зөв Баярмааг шалгах нь үөв шүү
Ах нь олон хүн хохироосон удмаар нь шалгах нь зөв шүү
Олон зүйл чалчихгүй шалгуул.Чиний ах мэндбаяр олон хүн луйвардаж их хэмжээний мөнгөөр хохироосон.Одоо хүртэл мөнгөө олж авч чадахгүй байгаа.Чи бусдыг шалгуул гэж ямаа шиг орилдог шигээ,өөрийгөө маш сайн шалгуулж үлгэр жишээ үзүүл.
Шудрага үнэнээр хэлж ярьсан хүний амыг тагалдаг муу жишэг тогтож бнадаа
Дарамт бишээ АТГ асуух юмаа асуусан б на