СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-29

Энхийг сахиулагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
23 цагийн өмнө

Манай улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд 16 энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор нийт 23 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгт илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.

Энэ бүхний үр дүнд манай энхийг сахиулагчдын нэр хүнд, дадлага сургалт, сахилга бат, үүрэг гүйцэтгэх чадавх улам нэмэгдэж, өнөөдөр МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ хэмээх нэр хүндийг алдаршууллаа.

.

Монголын бахархал, дэлхийн баатрууд үе үеийн энхийг сахиулагчид болон тэдний үйл хэргийг өнөөдөр ч үргэлжлүүлж яваа Эрхэм генерал, офицер, ахлагч, хилийн чанадад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй нийт цэргийн алба хаагчдадаа Олон Улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг дэвшүүлж, Та бүгдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Даян дэлхий амгалан байж, Монгол цэргийн, түүний дотор цэнхэр дуулгат энхийг сахиулагчдын маань золбоо хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.