СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-29

🔴LIVE: Д.Үүрийнтуяа: 0-1 настай хүүхдээ алдсан ээжүүдэд одон олгодог болох хуулийн төслөөр иргэдээс санал авч байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

"0-1 настай хүүхдээ алдсан ээжүүдэд одон олгодог болох хуулийн төслөөр иргэдээс санал авч байна" гэж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

-Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх бичиг албан ёсоор УИХ-ын гишүүдийн гар дээр ирсэн зүйл алга. Ямар үндэслэл, зүйл заалтаар хандсан нь тодорхойгүй учраас байр сууриа илэрхийлэх нь эрт байна.

Миний хувьд олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. 0-1 настай хүүхдээ алдсан ээжүүдэд одон олгодог болох хуулийн төслөөр иргэдээс санал авч байна. Одоо хэрэгжиж байгаа хуулиас зарим зүйл заалтыг хасахаар төлөвлөсөн. 

Тендерийн тухай хуулийн өөрчлөлтөд олон улсын стандартыг мөрддөг болох шаардлагатай. Зэс боловсруулах үйлдвэрийн тендер, төрийн албаны бичгийн цаас авах тендер ижил түвшинд байна. Иймд бид гарааны бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, дотоодын аж ахуй нэгжээ дэмжих тал дээр илүү анхаарч ажилласан. Хиймэл оюун ухааныг тендерт ашигладаг болох эрх зүйн орчинг бий болгоно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дэнсмаа
1 хоногийн өмнө
116.206.83.106

4 төрсөн нь үнэн юм чинь 1нас хүрээгүй хүүхэд нь нас барсан бна гээд одон өгөхгүй бгаа нь буруу гэж бдож бна ой хүргээүй хүүхдээ алдсан эхчүүдийг төрөөгүй гэж үзээд бгаа юм биш үү? Тэр хүн чинь бас зовж зүдэрч төрчихсөн бгаа даанч хүүхэд нь ой хүрч чадсангүй төрсөн нь үнэн юм чинь одонг өгөх нь зөв гэж бодож бна

Больхүү Жалбаа
1 хоногийн өмнө
116.206.83.106

10 сар тээгээд төрүүлээд өвчний улмаас алдсан эхчүүдэд энэ одонг өгчихмөөр байгаа юм даа.

зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Маш зөв мөн айлд багад нь буюу 1-12 сартайд өргүүлсэн ээжүүдэд бас нөхөн 1 болон 2 дугаар одонг олгох асуудлыг хуульдаа оруулаарай.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Дэмжихгүй яагаад гэвэл тэр хүн үзэх ёстой юмаа үзээд өнгөрүүлж байгаа хэнд ч тохиолдож болно юм болгон ДУГААРТАЙ хэмжээтэй хязгаартай магадгүй тэр туулах юмаа л туулж өнгөрүүлэх ёстой ч юм нь билүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.