СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-05-28

GUYS хамтлаг 2800 одонтой ээжүүдэд тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо 5 сарын 31нд "Socialpay Park"-д хийх гэж байгаа билээ. Хамтлагийн залуус Эх үрсийн баярыг тохиолдуулан “Сургууль минь Баяртай” тоглолтдоо хүрэлцэн ирэх ээжүүддээ нэгэн сюрприз задаллаа.

Улсын хэмжээнд 250 гаруй мянган одонтой ээжүүд байдаг. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртсэн бөгөөд GUYS хамтлаг 28 жилийн ойн баяртаа зориулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. 

Тоглолтод хүрэлцэн ирэхдээ одонтой ээжүүд EventX хуудсыг дагаж, уг бичлэгийг шэйр хийн, коммэнт хэсэгт хамт тоглолт үзэх хүсэлтэй дөрвөн найзаа мэншн хийснээ скрийншотоор баталгаажуулж, одонтой ээжийн үнэмлэхээ үзүүлэн тасалбараа авах боломжтой.

Эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэх хамгийн хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа ээжүүдээ хүндэтгэн нэгэн өдөр дурсамжаараа аялах боломжийг GUYS хамтлагийнхан ийнхүү олгожээ. 

Тоглолтын тасалбар eventx.mn-ээр дамжуулан худалдаалагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.