СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-27

С.Энхболд: Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв дээр үүсээд буй асуудал нь цэвэр тухайн эмнэлгийн дотоод зохион байгуулалттай холбоотой

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

"ХУД-ийн эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн өртэй" гэх шалтгаанаар ДИАЛИЗИЙН аппаратад орох ёстой 24 өвчтөний эмчилгээг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Уг асуудлаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдоос тодрууллаа.

Тэрбээр, "Диализийн тусламж үйлчилгээ бол нэн шаардлагатай ангилалд орсон. Энэ жилийн ЭМД-ийн Үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол дээр оношийн бүлгийг "Архаг", "Төлөвлөгөөт", "Цочмог" гэх гурван бүлгээр хувааж үзсэн. Диализийн тусламж үйлчилгээ нь "Төлөвлөгөөт" үйлчилгээнд багтдаг. Энэ утгаараа ямар нэгэн хязгаарлалт байхгүй. 

Оношийн бүлгээрээ эрүүл мэндийн даатгалтай гэрээ хийсэн улсын болон хувийн 50-иад эмнэлэг бий. 2024 оны байдлаар нийт 2500 орчим өвчтөний эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас худалдаж авсан. Энэ хүрээндээ ч гэсэн бодлогын зохицуулалт хийгдсэн. Өөрөөр хэлбэл диализийн тусламж үйлчилгээнд ямар нэгэн квот тогтоогоогүй. Тусламж үйлчилгээ хэвийн, оношийн бүлгээрээ санхүүжээд явах боломжийг бүрэн тавьж өгсөн.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв дээр үүсээд буй асуудал нь цэвэр тухайн эмнэлгийн дотоод зохион байгуулалт, удирдлагын үйл ажиллагаатай холбоотой үүссэн асуудал байна. Дотроо зохицуулалтын асуудлаа шийдээд ажиллах л асуудал юм гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.