СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-05-27

🔴 “Дэлхийн Монголчуудын наадам”-ыг Бельги Улсад зохион байгуулна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

“Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант улсын нийслэл Брюссель хотноо зохион байгуулах бөгөөд Монгол Улсын ЕТГ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд, Монгол иргэдийн үүсгэл, санаачилгын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

“Дэлхийн Монголчуудын наадам” нь “Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, тус бодлогыг  2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хилийн чанадад оршин суугаа иргэддээ зориулан зохион байгуулагдаж буй анхны томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой.

Хилийн чанадад нийт 250 000 орчим иргэд оршин сууж байгаагаас Европ тивд 85 000 орчим монгол иргэд байна гэсэн мэдээлэл байгаа.

Наадам Брюссель хотын төвд байрлах “Bois de la Cambre” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа,  монгол бараа бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, Монгол өв соёлыг олон сурталчлахаар төлөвлөж байна.

Хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, нумт шагайн харваанд оролцох тамирчдын бүртгэлийг холбогдох мэргэжлийн холбоод болон Европ дахь Элчин сайдын яамд зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.