Монгол ардын намын бага хурлаас "Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах нь зүйтэй" гэсэн шийдвэр гарсантай холбогдуулж дараагийн Ерөнхий сайдын сунгаа ид өрнөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хувьд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ "Хамтарсан Засгийн газар тарна гэвэл би суудлаа өгнө гэж ярьсан" гэдэг албан бус мэдээ байдаг. Харин үүнийг "албажуулж" Ерөнхий сайд ажлаа өгнө, өргөдлөө удахгүй өргөн барина гэсэн мэдээлэл бодитой цацагдаж байна. Энэ нь ч үнэний ортой болох нь улс төр буцалж эхэлснээс харж болно.
Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад МАН-ын гишүүн таван эрхмийн нэр яригдаж байна.
УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэг нь Ерөнхий сайд болох юм байна. МАН-ын Бага хурал дахин хуралдаж шийдвэр гаргана. Бид долоо хоногийн дараа шинэ Ерөнхий сайдтай болох нь ээ.
Улс төрийн хамгийн туршлагатай нь Г.Занданшатар
УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон (2004, 2008, 2016, 2020). ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. 2019-2024 он хүртэл буюу таван жил УИХ-ын дарга хийж, 1990 оноос хойш хамгийн олон жил энэ албыг хашсан цорын ганц хүн болоод байгаа.
2012, 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож туг ч барьж, тугал ч хариулж хэрсүүжиж яваа улс төрч. 2028 онд шинэ баг, бүрэлдэхүүнтэйгээр сонгуульд оролцож дахин сонгогдох өндөр магадлалтай.
Бусад нэр дэвшигчдээсээ улс төрийн туршлага хамгийн арвинтай нь.
"Ерөнхийлөгчийн хүн"
МАН-ын ЕНБД Я.Содбаатар бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үй зайгүй найзын нэг, улс төрд олон жил цуг зүтгэж байгаа, хамгийн итгэлтэй хүнийх нь нэг. Тиймдээ түүнийг ЕТГ-ын даргаас МАН-ын ЕНБД-аар илгээсэн байдаг.
Шинэ засаг бүрдэхэд Ерөнхийлөгчийн нөлөө их байгаа. Иймээс дараагийн Ерөнхий сайдад Я.Содбаатарын нэр яригдаж эхлэхэд хэвлэлийнхэн лав огт гайхаагүй.
Я.Содбаатарын хувьд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд хийж байсан туршлагатай.
Ерөнхий сайдын орлогч
С.Амарсайхан 2012 онд НИТХ-д төлөөлөгч болж сонгогдсоноор улс төрд хөл тавьсан байдаг. НИТХ-ын дарга, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан.
УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон (2020, 2024). 2021 оноос Монгол Улсын Шадар сайд хийж байгаа. Шадар сайд гэдэг нь олон улсын нэршлээр бол Ерөнхий сайдын орлогч юм.
"Өсөж байгаа залуу улс төрч"
2012 онд Нийслэлийн Монгол ардын намын хороонд улс төрийн хэлтсийн дарга хийснээр улс төрд хөл тавьж байсан.
УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон (2016, 2020, 2024). Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаад Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан. Өдгөө Засгийн газрын гал тогоог хариуцаж буй.
Монгол ардын намын өсөж байгаа залуу улс төрчийн нэг. Бусад нэр дэвшигчидтэй харьцуулахад харьцангуй залуу. Энэ нь түүнийг улс төрийн туршлага муутай гэж гоочлох шалтаг болж магадгүй юм.
"Төсвийг базагч"
Сангийн сайд Б.Жавхлан банкны эдийн засагч мэргэжилтэй. ХХБ-ны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад улс төрд хөл тавьсан.
УИХ-д гурван удаа сонгогдсон (2016, 2020, 2024). 2022 оноос Сангийн сайдын алба хашиж байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайдад анх удаа нэр нь дэвшиж яригдаж байгаа. Нүүрсний үнэ унаж, төсөв тасрах дээрээ тулаад байгаа амаргүй үед Монгол Улсын сангийн түлхүүрийг атгаж яваа улс төрч.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жавхлаан юун ерөнкий вээээ сангийн яамны сайдаа ч үнэндээ олигтой хийгээгүй виздээ
Амарсайхан болноо
ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД АМАРСАЙХАН ЛМАГАДЛАЛ АНДӨР
Sodbaatar l zugeer
Хуцваа, содбаатар 2006 онд яамны дэд сайд байхаасаа л улс төрийн янхан байсан этгээд
5 уулаа зайл
ТАВАН ЭРХЭМ Ч ГЭХ ШИГ
лс төрийн хамгийн туршлагатай нь Г.Занданшатар УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон (2004, 2008, 2016, 2020). ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. 2019-2024 он хүртэл буюу таван жил УИХ-ын дарга хийж, 1990 оноос хойш хамгийн олон жил энэ албыг хашсан цорын ганц хүн болоод байгаа. 2012, 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож туг ч барьж, тугал ч хариулж хэрсүүжиж яваа улс төрч. 2028 онд шинэ баг, бүрэлдэхүүнтэйгээр сонгуульд оролцож дахин сонгогдох өндөр магадлалтай. Бусад нэр дэвшигчдээсээ улс төрийн туршлага хамгийн арвинтай нь.
БҮҮР ДОРДУУЛЧЛАА