Монгол Улсын 2.5 сая иргэний мэдээллийг худалдах тухай мэдээлэл https://leakzone.net/ цахим хуудсанд цацагдаж байна.
Манай улсын хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй Хаан банкны 2.5 сая хэрэглэгчийн мэдээлэл хакерын бүлэглэлийн гарт орсон гээд түүнийгээ худалдах тухайгаа Khanbank 2.5 million users db sell (leakzone.net) ийнхүү зарласан аж. Хаан банк чухам хэдийд мэдээллээ хакеруудад алдсан, харилцагчдад ямар хор, хохирол учирсан, болзошгүй эрсдэл юу байгааг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгаж эхэлж буй гэнэ.
Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хэрэглэгчдийн хувьд эрсдэлээс сэргийлэх хамгийн энгийн арга бол нууц үгнүүдээ даруй солих аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.