СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

З.Санждорж ламыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэм буруутайд тооцлоо

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
9 цагийн өмнө

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтан Д.Бямбажав нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, М.Солонгоо, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүн НПГ-ын хяналтын прокурор Г.Билгүүн, Н.Өнөрбаяр, шүүгдэгч дээрх хоёр хүн, тэдний өмгөөлөгч, К.Баурижан, Э.Энххэрлэн, Г.Энхжавхлан, Г.Тэнгис нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хурлаас 21.20 цагийн үед шийтгэх тогтоолоо танилцууллаа.

Уг хоёр хүнийг 2024 оны гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газрынхан саатуулан шалгаж эхэлсэн юм. Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа ийнхүү шийдвэрлэж байна.

Шүүхээс эл хоёр иргэнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, З.Санждорж ламд есөн жил зургаан сар, Д.Бямбажавт есөн жилийн ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
9 цагийн өмнө
116.206.83.106

Jencogiin hamsaatnuud ingeed neg negeeree shoron orond orood yvchih yumdaa. Yatsartsan baliar har murtei hun be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.