СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Б.Бат-Эрдэнэ: Монголчууд БНСУ-д очоод харлаад байгаа учраас визний хүнд нөхцөл сайжрахгүй байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-БНСУ-руу манай улсын иргэд улирлын шинж чанартай 5-8 дугаар сард очиж ажилладаг. Нэг сард дунджаар зардлаа хасаад тооцвол таван сая төгрөг олж байна. Таван сарын хугацаатай ажиллаад ирэхэд 20-25 сая төгрөг олно. Гэтэл БНСУ-ын агентууд гэх хувийн хэвшлүүд орж ирээд нэг хүнээс 2500 ам.доллар авч байна. Өнөөдрийн ханшаар есөн сая төгрөг. . Үүнийг бид эсэргүүцэж байгаа учир Монгол-Солонгосын парламентын бүлэг, хоёр улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж, хууль бус үйлдлийг таслан зогсоохыг  хүсэж байгаа.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхад 2022 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын Яньян ОУНБ-аар Монгол Улсын иргэд визгүй зорчих боломжийг нээсэн. Анхны онгоцноос 18 зорчигч хууль бусаар харлаж үлдсэн. Ингээд визгүй зорчих харилцаа цуцлагдаагүй ч түр зогссон. Монголчууд Солонгос Улсад очоод харлахаа болчихвол визний нөхцөл сайжрахад бэлэн байгаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Tiim shvv daraa daraagiin hvmvvsee bododgvi zuvhun uurusdiiguu boddog muuhai zan manaihand bdag

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

hzee neesiin be glg gj bi ywj harlah bsiishd ugaasaa ochij ajilah gj l ywj bgzde triig yund n gaihdiin tr solongosiig vzej harah nuhdvvd n vzeed butsdiin bgaz

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.