СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-09

🔴LIVE: С.Зулпхар: Богино, дунд хугацаандаа уул уурхайгаа түших нь тодорхой байгаа нөхцөлд “АЛТ” хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зөв

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
9 цагийн өмнө

Засгийн газраас зарласан "Алт-3" хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн С.Зулпхарын байр суурийг сонирхлоо. 

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

-Та бүхэн мэдэж байгаа байх. Монгол улс 1990 оны зэх зээлийн нийгмийн өөрчлөлтөд орсны дараа эдийн засгийн хямралд өртсөн. Тухайн үед "Алт" хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гарч, хэрэгжүүлсэн. Үр дүнгээ ч өгсөн. Сайн туршлагуудыг сэргээж аль ч цаг үед ашиглаж болно. Урагшаа алхъя гэвэл бодлогын шийдвэрээ хийгээд явах л хэрэгтэй.

Ойрын урт дунд хугацаандаа уул уурхайн түшиглэж хөгжих нь тодорхой байгаа энэ цагт сайн туршлагаа сэргээн хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ нээлттэй ярилцаж явах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байх гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.