СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-09

🔴Б.Түвшин: Иргэд орлогоосоо 20 хүртэлх хувийн НДШ төлж байгаа нь хөдөлмөр эрхлэгчдийг боомилж байна

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
7 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-УИХ-ын 41 гишүүн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Эдийн засгийн хямралтай энэ үед ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн ажлын байраа нэмэгдүүлэх сэдлийг нь хангах гэсэн үндсэн гурван заалттай.

Албан журмын нийгмийн даатгал авдгийг болиулах санааг оруулсан. .

Хоол, унаа ашиглалтын зардлын хөнгөлөлт зэргээс НДШ авахыг болиулах зохицуулалт орж ирж байгаа.

Байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын албан журмын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээр хязгаар тогтоох заалтуудаар нэмэлт өөрчлөлт оруулахаар 41 гишүүн гарын үсэг зурж өргөн бариад байна.

Нийтдээ дээрх гурван заалт 300 гаруй тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын санг бууруулахаар байгаа. Энэ нь нийгмийн даатгалын орлого, зарлагатай харьцуулахад мэдэгдэхүйц дүн биш гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.