СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-09

🔴 Ц.Даваасүрэн: "Онтрэ" ХХК-ийн асуудлаар эсрэг кноп дарах гишүүдийг сэтгүүлчид сайн илчлээрэй

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
10 цагийн өмнө

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өчигдөр /2025.05.08/ "Оюутолгойн бүлэг орд бол Монгол Улсын төдийгүй дэлхийн хамгийн сор болсон алт, зэсийн орд. Гэтэл энэ орд дээр гадны хоёр компани манай улсын талын ямар ч оролцоогүйгээр гэрээ хийж, тэр ч байтугай энэ оноос ашиглаж эхлэх гэж байна" хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уг асуудлаар мөн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, 

-Оюутолгойн бүлэг орд бол манай улсын баялаг. Нийт баялгийнхаа 50-аас дээш хувийг монголчууд ашиглах үндсэн хуулийн заалттай. Тэрнээс биш Оюутолгой-Онтрэ гэх хоёр компани хуваагаад авчихаж болохгүй.

Одоо орох гэж буй талбай бол Оюутолгойн талбай биш, "Онтрэ" ХХК-ийн эзэмшилд буй газар. Оюутолгойн бүлэг ордын 30 хувь буюу өрөм хэсгийг эзэмшиж буй компанитай хөрөнгө оруулалтын гэрээг заавал шинээр хийх ёстой. Одоогийн Оюутолгойн хөрөнгө оруулалт, ашиг хуваах гэрээнд "Онтрэ" ХХК байхгүй тул шинэ гэрээнд заавал "Онтрэ" ХХК-ийг оролцуулах ёстой.

Энэ ордоо ашиглая, ашгаа яаж хуваах талаар ашиглалтын лицензийг эзэмшиж буй тэр компанитай Монгол улсын Засгийн газар ярилцаж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Уг асуудал чуулганы хуралдаан дээр орж ирж тогтоол болж гарах байх. Ер нь бол төрийг удирдаж байгаа хүмүүс эрх ашгаасаа урваж болохгүй. Эсрэг кноп дарж гадны талд үйлчилж буй хүмүүсийг хэвлэлийнхэн та нар сайн илчлэх хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.