СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-09

🔴 Ц.Даваасүрэн: Нүүрсний үнэ унаж, төсөв тасарч байгаа энэ үед алтны олборлолтоо нэмэгдүүлэх нь зөв

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
10 цагийн өмнө

Өнгөрөгч онд манай улс 18.5 тонн алт олборлосон бол энэ жил 20 тонноор төсөвлөөд байна. Нүүрсний борлуулалтаар улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлэх төсөөлөл гарсан ч дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, алтны үнэ эсрэгээрээ нэмэгдэж буй. Эдийн засгийн хямралаас гарч, улсын төсвийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гарсан билээ. 

Энэ асуудлаар хууль тогтоогчдоос байр суурийг нь тодруулав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Монгол улсын экспортоос олж буй орлогынхоо 70-80 хувийг нүүрснээс олж байна. Өнгөрсөн онд зөвхөн нүүрснээс 16 тэрбум ам.доллар олж байсан бол энэ онд үнэ унаснаас үүдэж 9 тэрбумыг л олж байна. Үлдэх 4,5 тэрбум ам.долларыг хаанаас олох вэ гэх асуудал үүсэж байна.

Хамгийн богино хугацаанд ашиг олох гарц алт байна. Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд өссөн. Алтны ордуудыг эргэлтэд оруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна гэж харж байна. Заавал голын сав хөндийг ухалгүйгээр судалсан 20-30 хувийн газар нутгаа дахин судалж, одоо илэрсэн ордуудыг ашиглаад явбал асуудалгүй гэж бодож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.