СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-05-09

🔴 Э.Болормаа: Иргэдийн санхүүгийн нууц мэдээллийг яагаад Sainscore, Burenscore гэсэн хоёр байгууллага аваад байна вэ?

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 цагийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Уг төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлтнэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Хувь хүний мэдээлдэлтэй холбоотой асуулт асууя. Иргэн зээлийн оноогоо авъя гэхэд Sainscore.mn, Burenscore.mn гэсэн вэбсайт руу орж 1000 төгрөг төлөөд авах юм байна. Тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хоёрхон компани нь эд нар. Зээлийн түүх л гарч ирэхээс нэмэлт ямар нэгэн мэдээлэл байхгүй тул шууданчийн ажил л хийж буй газрууд байна. Миний гайхаж буй зүйл нь яагаад энэ хоёр байгууллагад миний санхүүгийн мэдээллийн түүх байгаа юм бэ. , хуулийн ямар зохицуулалт үйлчилж байгаа юм бэ?

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батшугар: 

-. Төв банкны тухай хуульд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах ганц заалт л байдаг. Ийм байгууллага байгуулах цаг нь болсон. 1,7 сая иргэний мэдээллийг ямар байдлаар авсан талаарх мэдээллийг Монголбанк хариулаач.

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван:

-Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5-ын 1-ын 2 дээр тухайн хэрэглэгч өөрийн мэдээллийг санд нийлүүлэх зөвшөөрлөө өгдөг. Таны мэдээлэл тэр санд орсон бол та зээл авахдаа зээлийн мэдээллийн гэрээн дээрээ зөвшөөрлөө өгчихсөн гэсэн үг. Төв банкны тухай хуульд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндсэн функц бий. Хэрэглэгч үйлчилгээ авсны хүрээнд эрхээ хэрхэн хамгаалуулахад нь хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр Төв банкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа дээрх хоёр байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулалт хийдэг. Улирал бүр хянаж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.