СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-09

Албан хэрэг хөтлөлтийн шинэчлэгдсэн журмыг төрийн албан хаагчдад танилцуулав

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 цагийн өмнө

Монгол хэлний тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн шинэчлэгдсэн журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, харьяа байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад албан хэрэг хөтлөлтийн сургалтыг зохион байгуулав.

Сургалтаар төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр зохион бүрдүүлэхэд анхаарах асуудал, Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан албан хэрэг хөтлөлтийн шинэчлэгдсэн журам, сургууль, цэцэрлэгт хөтлөгдөх үлгэрчилсэн хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, хаягжуулалтын өнөөгийн байдал, шуудангийн нэгдсэн кодын өнөөгийн хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, нийслэлийн Архивын газар, дүүргийн архивын хэлтсийн мэргэжилтнүүд мэргэжил, арга зүйн зөвлөмж өгсөн юм.

Албан хэрэг хөтлөлтийн энэхүү сургалтад 85 байгууллагын 88 албан хаагч хамрагдсан бөгөөд тэдэнд албан хэрэг хөтлөлтийн шинэчлэгдсэн журам, сургууль, цэцэрлэгт хөтлөгдөх ижилтгэсэн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг байгууллага тус бүрд тарааж ажиллалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.