СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-05-08

Ц.Туваан: Улсын төсөв тасарсан хүнд үед алт олборлолтоо нэмэгдүүлэх гарцыг хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас "Алт-3" хөтөлбөртэй холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.

-"Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөж ирэх вэ?

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гарсан.

Монгол Улсад хүчинтэй байгаа 560 лиценз байгаа. Үүний 85 хувь нь шороон ордых, 15 хувь нь үндсэн ордых. Лицензийн ихэнх нь буюу 85 хувийг эзэлж байгаа ч нөөц нь тодорхойлогдсон алтны 15 хувь нь л шороон орд дээр байдаг. Өөрөөр хэлбэл, шороон ордны лиценз олон ч алтны хэмжээ бага. Харин үндсэн орд дээр нийт лицензийн 15 хувь байдаг ч алтны нөөц нь 80 гаруй хувьтай байна. Иймд Монгол Улсын Засгийн газар валютын нөөцийг эрс багасгахгүй байх ганц боломж нь алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тэр дундаа үндсэн ордыг ашиглах гэж үзэж байна.

Бид өнгөрсөн онд 18.5 тонн алт олборлож, энэ жил 20 тонноор төсөвлөсөн. Алтны хэмжээг шороон ордоо ашиглаад хоёр тонноор нэмэгдүүллээ гэж бодоход ойролцоогоор 1.7 их наяд төгрөгийн орлогыг нэмж олох боломж гарч ирж байна. 

100 орчим тонны нөөцтэй үндсэн ордууд бий. Эдгээр ордууд нь тусгай хамгаалалттай газар нутаг дээр байгаа. Үүнийг олборлох асуудлыг тодруулж байгаа.

-"Алт-3" аяны​ хүрээнд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-"Алт-3" аяныг эхлүүлэх Засгийн газрын тогтоол дотор нэг заалт байгаа нь Монгол банктай хамтарч, гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжийг ашиглаж, алтны үйлдвэрлэл эрхлэгч, алтны олборлогчдод зээлийн дэмжлэг үзүүлэх гэж буй. Эхний байдлаар 300 орчим сая долларын эх үүсвэр олж ирж байгаа гэсэн мэдээлэл бий.

Үүний дараагаар нөөц нь тодорхойлогдчихсон, байгаль орчны нөхөн сэргээлтийг 100 хувь хийх баталгаагаа байршуулж чадах ийм компаниудад энэ зээлийг олгоно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Санал хэлчих лээ
6 цагийн өмнө
116.206.83.106

Хуулиа мөрдөдгүй газар байгаль л их сүйднэ.ус.бүлаг.гол горхи ширгэнэ.хэдэн хүн баяжиж хэсэг хүн хоосорч.улсад жаахан юм орох ч урагш нилээдгүй нь гулсана.дэмий биздээ.ухаж зарахаасаа өмнө ухаанаа жаахан ажилуулбал дээр дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.