Улсын их хурал өнгөрсөн долоо хоногт хуралдаж чадахгүй, төлөвлөөд байсан хуулиудыг хэлэлцэх боломжгүй байдалд хүрсэн. УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуусан асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эгдүүцэхдээ "С.Баярцогтын асуултад хариулъя" гэж хэлсэн нь УИХ дахь АН-ын бүлгийг тодорхойгүй хугацаагаар завсарлага авахад хүргэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уулзжээ. Ардчилсан намын бүлэг завсарлага авснаа зогсоох шийдвэр гаргасан байна. Учир нь Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйжээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ерөнхий сайд болон Ж.Баярмаа гишүүн хоёрын хооронд болсон асуудлыг олон нийт хоёр хүний хоорондох асуудал мэтээр ойлгоод байх шиг. Харин бид гүйцэтгэх засаглал, парламент хоорондын асуудал гэж үзсэн.
Зөрүүтэй асуудлаар үл ойлголцлын асуудал байсан. УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэр гарсан. Хуралд оролцохгүй байх, завсарлага авсан байдлаа энэ хүрээд зогсоож байна. Ерөнхий сайдын хувьд уучлал гуйсан.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Улс төрд хардах сэрдэх асуудал байдаг. Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан.
Тэр үл ойлголцлоос хойш миний тухай, хувийн амьдралын минь тухай, бүр үр хүүхдийн минь тухай гүтгэлгүүд олон нийтийн сүлжээгээр битүү явж байгаа. Энэ бол тусдаа асуудал. Холбогдох байгууллагуудад нь гомдол саналаа өгнө. Миний нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан. Бас нэг эмзэглэсэн зүйл нь, Ж.Баярмаа гишүүний асуудлаас болж АН "Баялгийн сан"-г эсэргүүцэж байна гэсэн зүйлийг битүү явуулсан. Тийм зүйл огт байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үхсэнээ хийж Наад хүүхнээсээ уучлал гуйж байгаан. Ёстой яршиг л байна.Гутамшиг
Хөгшин хүн байж гэж хэлэхгүй дээ Тэгсэн бол уучлал гуйж болно доо..
яасан нялцгай хүүхэн эмгэн бэ уучлал гуйж яах юм бэ цаг хожсон хулгайчууд гутамшиг бна