СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
13 цагийн өмнө

Ихэнх нутгаар дулаарч, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул, болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +13…+15 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.