СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-05-02

Импортын гурил, улаанбуудай, малын тэжээлээс энэ сарын 20-ноос татвар авч эхэлнэ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
15 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурал өнгөрсөн 2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор шуурхай шийдвэр гаргаж, Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийг баталсан билээ. Ингэснээр импортын гурил, улаанбуудай, малын тэжээлийг татваргүй оруулж ирэх нөхцөл бүрдсэн юм.

Монгол Улсын Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийг өргөн бариад байсан. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн хийж, гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй гурил, улаанбуудай, малын тэжээлд 15 хувийн татвар ногдуулдаг эрх зүйн орчин эргэн сэргэнэ. Энэ нь дотоодын улаанбуудайн тариалалт болон гурилын үйлдвэрлэлийг дэмжинэ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үзэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдийн зүгээс гурил, улаанбуудай, малын тэжээлд гаалийн албан татвар тогтоосноор дотоодын зах зээл үнэ өсөх магадлал талаар байр сууриа илэрхийлж байсан. Үүнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Хүнсний тухай хуулийн дагуу Засгийн газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр гаалийн татварт хурдан хугацаанд тохируулга хийгээд явах боломжтой. Мөн дотоодын үйлдвэрүүдэд түүхий эд, гурилын нөөц хангалттай байгаа тул 2025 оны ургац хураалт хүртэл үнэ тогтвортой байна. Цаашдаа жил бүр 100 мянган тонн улаанбуудай нөөцлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх тул үнийн өсөлт, гурилын чанарыг дотоодын нөөц боломжоороо зохицуулах боломжтой” гэдэг тайлбарыг өгч байлаа.  

Мөн гурилыг гаалийн татваргүй болгосноор Монгол Улс дотоодын зах зээлийнхээ 40 хувийг импортын бүтээгдэхүүнд алдсан. Үүнийг дагаад гол түүхий эд болох улаанбуудайн тариалалт 30 хувиар буурсан гэдгийг салбарын яамнаас мэдэгдээд байгаа билээ.

Тариаланчдын хувьд УИХ-аас гурил, улаанбуудайн гаалийн татварыг тэглэсэн гэнэтийн шийдвэр хүнд цохилт болсон бөгөөд энэ хаврын тариалалтаа эхлүүлэхийн тулд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдахыг хүлээж буйгаа мэдэгдээд байна.

Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.