СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Г.Нарантуяа: 300 мянган монгол хэрэглэгчийн банкны мэдээллийг зарна гэх асуудлыг шалгаж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

“Crackingx сайтад 300 мянган монгол хэрэглэгчийн банкны мэдээллийг зарна гэх нийтлэл орсон асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна" гэж ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа хэллээ. 

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: 

-Интермед эмнэлгийн үйлчлүүлэгч 230 гаруй мянган иргэний мэдээлэл алдагдсан асуудал 2024 оны арваннэгдүгээр сард гарсан. ХЭҮК-оос тус асуудалд шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн. Зөвхөн тус эмнэлэгт энэ асуудлаар шаардлага тавихгүйгээр бусад эмнэлгүүдэд ч хүний хувийн эмзэг мэдээллийг алдсан тохиолдолд төрийн байгууллага дэмжлэг үзүүлэх туслах хамтрах шаардлагатай. Иймд ЭМЯ, ЦХХХЯ-нд бичиг хүргүүлсэн. ХЭҮК-оос өгсөн шаардлагад Интермед эмнэлэг хариу мэдээллээ ирүүлсэн.

Долоо хоногийн өмнө Монгол Улсын 300 мянган иргэний банкны мэдээллийг 25 мянган ам.доллароор зарна гэсэн зар тавьсан байсан. Тус асуудлыг эрх бүхий байгууллагуудад нарийвчлан шалгаж арга хэмжээ авхуулахаар хандсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.