СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-01

🔴LIVE: Н.Номтойбаяр: Ардчилсан нам их л ядарсан улс төрийн акц хийж байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

"Ардчилсан нам засгаас гарах ёстой гэж 16 гишүүн нь үзээд Л.Гантөмөр даргатайгаа дотоодын хэрүүл тэмцэлтэй байгаа. Энэ асуудлыг улам даамжруулаад улс төрийн зорилго агуулж байгаа нь ядруухан акц гэж үзэж байна" гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Ялсан намын дарга Ерөнхий сайд хийж ирснээр парламент засгийн газрын дэргэдэх хэлтэс шиг явж ирсэн. Энэ байдал үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрчлөгдсөн. Парламентын засаглалтай улс шүү гэдгийг харуулсан үйлдэл болж байна. Ерөнхий сайд уучлалт гуйх, гуйхгүй гэдэг асуудал дээр хуулиа дагах уу, хүн чанараа дагах уу гэдэг асуудал гарч ирсэн. Энэ байтугай л асуудал олон асуудал гардаг.

Гэхдээ бас уучлалт заавал гуйх ч шаардлага байхгүй. Энэ асуудлыг улам даамжруулаад улс төрийн зорилго агуулж байгаа нь ядруухан акц гэж үзэж байна. " Хямдхан, инээдтэй санагдаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Шуналтангууд Алтангэрэл сайдыг унагах гэсэн явуулга айж үхэх гэж бгаа лдаа Баярцогтын талынхан угаасаа л МАНАн бүлэглэл шдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.