СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Химийн хорт бодисыг зөвшөөрөлгүйгээр ашигласан хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь “Хүчил, гидроксид, сульфит” зэрэг химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 27 нэр төрлийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, үйл ажиллагаандаа ашигласан үйлдлийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлжээ. 

Тус хуулийн этгээдийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуульд "Хуулийн этгээд нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан" зэрэг гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.