Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025 оны 4 дүгээр сарын 28/ Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг шуурхай хуралдуулж, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутагт гарсан ойн хээрийн түймрийг яаралтай унтраах, хяналт тогтоох чиглэлээр дараах үүрэг, чиглэлийг өгчээ.
Үүнд:
1. Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх, түймрийн голомтуудад нэмэлт хүч, техник хэрэгслээр яаралтай хангаж, харилцаа, холбооны хэрэгслийн ашиглалт,хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах,
2. Түймрийн бүсэд ойр малчид,тариаланчид,сумдын иргэд, аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх хамгаалалтын зурвас тавих ажлыг онцгой анхаарч эрчимжүүлэх,
3. Нисдэг тэрэг, дрон, агаарын тандалт ашиглан, хамтын ажиллагааг өргөжүүлэх,
4. Түймрийн нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдээлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,
5.Орон нутгийн онцгой комисс, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах, хариуцлагыг өндөржүүлэх, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид,сайн дурын бүлэг,иргэдийн аюулгүй, байдлыг хангахыг үүрэг болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За ашгуй дээ! 2 хоног болж байж Ходлох нь дээ! Маш Их Баяралалаа!