СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ой, хээрийн гал түймэр улмаас 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллажээ. 

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан ой, хээрийн түймэрт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан баг бүрэлдэхүүн Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэд, Дархан-Уул аймгийн иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэн оролцож байгаа юм.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа Ц.Ганзориг "Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулахаар алба хаагчид өчигдрөөс хойш /2025.04.28/ ажиллаж байгаа" гэж хэллээ. Түймэр гарсан нутагт салхи 12 м/с хүрч хүчтэй салхилж байгаа учраас цурманд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг онцлов. 

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан түймрийн голомт руу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 30 алба хаагч, 3 автомашинтай өнөө өглөө хөдөлжээ.

Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай,

Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7%, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38% өссөн үзүүлэлттэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.