Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.21-04.27/ нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 151 нь объектын гал түймэр, найман ой хээрийн гал түймэр, нэг газар хөдлөлт, хоёр хүчтэй салхи, шуурга, есөн хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.