Увс, Завхан аймагт Карл Попперын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн болов.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар хамтран “LEVEL UP” хөтөлбөр хэрэгжүүлж байна. “LEVEL UP” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Увс, Завхан аймгийн Карл Попперын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ.
Үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, мэтгэлцэх соёлоороо манлайлан оролцож, шилдгээр шалгарсан оролцогч багуудад шагналыг гардуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.