Хайр, алдаа оноо, үерхэл нөхөрлөл гээд амьдралын бүхий л торгон үеүдийг шүлгээр сийлж, хип хоп хэмнэлд нэрж ирсэн Опозит хамтлагийн фенүүдийн хувьд 2025 оны зун үнэхээр таатай мэдээтэй эхэлж байна.
Учир нь Улаанбаатар хотын хамгийн том задгай тоглолт XMF-ийн тайз Опозит хамтлагийнх байна.
Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой ба тэд тоглолтдоо зориулан “Болор цомог” хэмээх цоо шинэ дуунуудаас бүрдсэн альбумыг сонсогчдодоо хүргэхээр төлөвлөжээ. “Амьдралын тоглоом”, “Хамгийн сайхан нь”, “Хурим” зэрэг ХИТ бүтээлүүдээ ч тоглолтын үеэр дуулна.
Өнгөрсөн удаа 2023 онд зохиогдсон Опозит хамтлагийн тоглолт “Монголын бүх цаг үеийн тоглолтын урьдчилсан тасалбар борлуулалтын рекорд”-ыг шинэчилсэн. Үүнээс харахад хэр хэмжээний тоглолт болох нь эргэлзээгүй юм.
Иймд өмнөх тоглолтыг үзэж амжаагүй бол яг одоо тасалбараа эрт худалдан авч бэлтгэхийг зөвлөе.
Tsetse, Maraljingoo, Enkhe & Erkhem, Davaidasha, Noubold гэх мэт зочин артистын мэдээлэл тун удахгүй ар араасаа зарлагдах юм. Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэдээ зориулсан гайхалтай олон сюрприз байгааг мөн онцолсон юм.
Гудамжны яруу найраг, эгшиг бас хөг Опозитын “Болор цом” тоглолт дээр уулзацгаая.
Тасалбар худалдан авах:
https://boxoffice.mn/event/bolortsom
Хэзээ: 2025 оны 06-р сарын 07-ны өдөр
Хаана: Төв Цэнгэлдэх хүрээлэн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.