СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

260 сая төгрөгийн эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, 260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Garnet center” дэлгүүрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт энэ оны 04 дүгээр сарын 16-аас 04 дүгээр сарын 17-ны шилжих шөнө хулгайч орж 260 сая төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг хэрэгт тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Ингээд тус хэргийг үйлдсэн байж болзошгүй Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.