УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг БНСУ-ын эмийн үйлдвэрээс хууль бусаар эм оруулж ирж байна хэмээн мэдэгдэж, прокурорт шалгуулна гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрийн өндөр албан тушаал, ёс зүйтэй ажил хийж байгаа хүн. Чамайг шударга ажиллах байх гэж итгэж байлаа. Чиний хэлсэнчлэн хоёр дахин хямд чанартай хавдрын эм оруулж ирсэн баримтаа дэлгээрэй. Хууль дүрэм зөрчиж, гадны таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн тухай баримтыг чинь би дэлгэнэ. Өнгөрсөн парламентын хугацаанд Эмийн хуулийн төсөл дээр бүтэн хоёр жил ажиллаж, ЭМЯ-нд бэлэн төсөл өгч, хурдан өргөн барихыг хүссэн. Гэтэл та нар хав дарсан.
Эмийн чанар шалгах түр хороо байгуулж, чанаргүй эм Монгол Улсад хоёр дахин үнэтэй зарагдаж байгааг баталж харуулсан. Үүний үр дүнд Эмийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны зургаадугаар сард баталсан. Сайн эмийг боломжийн үнээр оруулж ирэх тухай Тендерийн хуульд оруулахаар зорьж ажилласан. Энэ хуулийг хийхдээ түрийвчээ зузаатга гэж хэлээгүй. Зовсон олон түмэнд чанартай эмийг боломжийн үнээр оруулж ир гэснээс Т.Мөнхсайхан сайдыг гадны улсын таван үйлдвэртэй очиж уулзаад үнэ тохир гэж хэлээгүй.
Засгийн газрын гишүүн эм үйлдвэрлэгчтэй очиж уулздаг ашиг сонирхол байж болох уу. Эмийн агентлаг Засгийн газраас баталсан Тендерийн хуультай холбоотой 42 дугаар тогтоолын дагуу ЮНИСЕФ-тэй хэлэлцээр хийх гэж байхад нь Эрүүл мэндийн сайд болиулсан. Улмаар гадны таван үйлдвэртэй ямар нэгэн тендерийн сонгон шалгаруулалтгүй, гурван жилийн гэрээгээр эм худалдаж авсан байна. Эхний гурван сард даатгалын сангаас 9,6 тэрбум төгрөг төлсөн. Энэ гэрээг хийх гэж ЭМДЕГ-ын даргаар С.Энхболдыг томилсон уу. Гурван жилийн гэрээгээр нийтдээ 120 тэрбумаар хууль бусаар эм худалдаж авна. Энэ баримт нь ил гараад ирэхээр төлбөр төлж хүн харлуулж байна.
Нөгөө хоёр дахин хямд, чанартай хавдрын эмийг чинь өвчтөнүүд хайгаад байна шүү дээ. Манай эмч нар хэрэглэе гэж байна. Түүнийгээ заагаад өгчих. Миний гарт шагийн үнээр эм авч байгаа баримтууд чинь байна. Эмийн үнийг хямдруулсан баримтаа ил гаргаарай. Би эмийн үнийг өсгөж зовсон иргэддээ зовлон нэмсэн баримтуудыг чинь прокурорт өгнө. Хуулийн байгууллагатай хоёулаа уулзъя. Т.Мөнхсайхан чи жаахан хүн чанартай байгаач. Зовсон, зүдэрсэн хүмүүсийн зовлонгоор битгий хөрөнгө мөнгө түнтийлгээд бай.
Хүний өвчин зовлон дээр хувьдаа бизнес хийнэ. Эмчийнхээ эрх ашгийг хөсөр хаяна. П.Батчулуун эмчийн ар гэрийнхэнд яасан муухай хандаж байна аа. "Одоо тэгээд би яах вэ дээ" гээд сууж байдаг. Цэргээ хаяад явдаг генерал байхгүй шүү. Чи туслахгүй байж болно. Монголын эмч нар, бид нар П.Батчулууныгаа гаргаж авна, харж байгаарай! Энэ ганцхан П.Батчулууны асуудал биш. Үүний ард зовсон зүдэрсэн эрхтэн шилжүүлэхийг хүлээсэн олон түмэн хүлээж байна. Би ах хүний хувьд, анагаах ухааны доктор, ажилласан жил ахиу хүний хувьд чамд зөвлөе. Хүн бай. Эмчийн тангаргаа хэд дахин уншаадахаарай. Монгол Улс хуультай шүү. Хүн биш хууль засагладаг ардчилсан улс шүү гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бид АНУ-аас бизнесийн болон хувийн зээл олгодог найдвартай зээл олгогчид юм Өнөөдөр бидэнтэй globalintegrityfinancials@gmail.com хаягаар холбогдож санхүүжилт аваарай
zail musainuud
Ёстой новш юмдаа энэний эцэг эх гэж юу байна ард түмний зовлонгоор баяждаг наад хүүхдэн захираач
Наадах нөхрийн чинь эцэг эх нь бүр баяжсан том бизнес тийм гэр бүлд төрж өсч хүмүүжсэн аягүй бол мөнгөөр сайд болсон ч байж магадгүй дээ
emch nar bagsh nar mungu xuunu emch bagsh munuu
Нэг л их хүн занасан хүн байна. Ард н нэг л ашиг сонирхол байгаа байндаа. Бас сонин гарштээ Чинбүрэн гуай