СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэн Б.Бурмааг Зөрчлийн хуулийн хоёр ч зүйл заалтыг үндэслэн шалгаж байна

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
7 цагийн өмнө

Монгол, Франц улс хамтран хэрэгжүүлэхээр болж буй уран олборлох төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед энэ сарын 22-нд уран олборлохыг эсэргүүцэгчдийн нэг халдсан билээ.

Эсэргүүцэгч иргэд “Нэг аймаг тэр чигтээ хордсон. Олон хүний амь, эрүүл мэнд хохироод байна. Тийм учраас Монголоос зайл” хэмээснээс гадна тэдний нэг, цагаан цувтай эмэгтэй “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг эмэгтэйг Б.Бурмаа гэдэг бөгөөд тэрбээр дээрх компанийн захирлын толгой, нүүр рүү цохиж, “Чамайг алчихъя л даа” хэмээн давшилж цамцаар нь боомилох оролдлого хийсэн билээ.

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Ай си си тауэр” барилгад болсон уг уулзалтын үеэр ураны төслийг эсэргүүцэгч иргэд “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалал, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргалын биед бас халдаж гэмтэл учруулсан байдаг.

Тэгвэл Марк Мелеард, Ц.Энхжаргал нарын биед халдсан Б.Бурмаад Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн танхайрах, уг хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед халдсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Гэм буруутай гэж үзвэл эрх бүхий албан тушаалтан (энэ тохиолдол цагдаагийн байгууллагын зөрчлийн хэрэг мөрдөгч) тухайн хүнийг дээрх хоёр үйлдэл тус бүрт нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэр оноох эрх зүйн зохицуулалттай. Эсвэл танхайрсан үйлдэлд нь албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульд заасан. Эрх бүхий албан тушаалтны шийтгэврийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцэж хуульд нийцсэн, эсэхийг дэнсэлнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд
7 цагийн өмнө
116.206.83.106

Итгэл үнэмшлээ бүдүүлгээр илэрхийлж болохгүй л дээ. Мал биш дээ. Ямар. Эрүүгийн хэрэг байх шүү

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Цамцаар боомилох ч гэх шиг .хэтэррий буруутгах аар нэг талыг барьж бн .100 мянгаар торговол торгоод үгүй бол буруугүй гэхд явуулах л ёстой.эх орон нутаг усыг хордуулж байгааг үл тэвчсэн эх хүн шүү дээ.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Эх хүн асар бүдүүлэг монгол эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаалаа бидний төлөө биш өөртөө мөнгө олохын шүү.

Bi
7 цагийн өмнө
116.206.83.106

100 мянгаар торгуулиад байвал хүний биед халдаад байхаас яахав ядаж баривчилдаг байгаа даа

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Энэ хүний зөв ш дээ ард түмэн бүгдээрээ ийм бодолтой байна.Энэ бүсгүй чэдаж ээ мундаг байна.

Zochin
6 цагийн өмнө
116.206.83.106

Тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Ийм байж болохгүй

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Хүн алахаар санаатайгаар заналхийлсэн тул эрүүгийн хэрэг үүсгэ

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Booj alah gj bnlee.ingej tanhairch bolohgui.eruugiin hereg.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж дэндүү бүдүүлэг зан гаргалаа хариуцлага хүлээлгэх хэрэгтэй монгол эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаасан үйлдэл боллоо

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Эх орон газар нутагийг минь хордуулаж байна өө сайн байна гээд суухуу тэ ?

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

heden tsaasnii tuluu

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Ийм тэнэг эх хүн гэж байх уу шууд шоронд нь хий тэнэг муухай харагдаж байсан шүү монголчуудад хатуухан хүмүүжил хэрэгтэй дээ

Zochi
3 цагийн өмнө
116.206.83.106

Албадан сургалтад хамруулж баривчлах нь зөв.Арай бүдүүлэг ээж бна.Монголын эмэгтэйчүүдийн нэр хүндийг гутаан доромжиллоо

Zochin
2 цагийн өмнө
116.206.83.106

Хамгийн сонин нь энэ хүмүүс зөвшөөрөл өгсөн улсууд руу огт дайрч давшлахгүй, ганц үг ган гэхгүй зөвхөн компани луу л дайраад бгаа юм даа. Мөнгө л нэхээд бгаа юм бишүү дээ л гэж харагдаад бгааш дээ. Ккк. Дээр нь тэр хордсон гээд бгаа хүмүүс нэг нь ч юу ч ярихгүй байхад хаа хамаагүй энд бгаа энэ хэд л боож үхэх гээд байдаг аягүй сонин тээ.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Хэзээ хэрэлдэж сурнаа манайхаан ххэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.