“Ice top” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг нас барсан талаар дүү нь өчигдөр цахим хуудсандаа мэдээлсэн. Тэрбээр ахыгаа энэ сарын 6-наас хойш сураггүй болж, холбоо тасарсан хэмээгээд өөрөө тус улсад очиж эрэн хайж байгаагаа мэдэгдсэн билээ.
Түүний дүү Б.Од-Эрдэнэ өчигдөр үдэш шууд дамжуулалт (live) хийж, ах нь амиа алдсаныг мэдээлж, "Энэ ээдрээтэй хэрэгтэй холбоотой мэдээллүүд байгаа. Надад хамгаалалт хэрэгтэй байна" гэсэн юм.
Тэгвэл Малайзийн цагдаагийн байгууллагаас Б.Оргил-Эрдэнийг мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордож нас барсан байж болзошгүй гэж үзэж, нарийвчилсан үзлэг шинжилгээ хийх, эсэх талаар ар гэрээс нь зөвшөөрөл авах хүсэлтэйгээ манай хууль хяналтын байгууллагынханд илэрхийлсэн гэнэ. Талийгаач Б.Оргил-Эрдэнэ мансууруулах бодис хэрэглэж буй бичлэгээ энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацаж, олны дургүйцлийг төрүүлснээс хойш сураггүй болсон байдаг.
Манай цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгслийг сурталчлахыг хуулиар хориглох заалтыг үндэслэн түүний хийсэн бичлэгийг устгуулахаар гадаад, дотоодын холбогдох байгууллагад хандаж байсан билээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард хилээр гарч, Малайз, Макао, Вьетнам зэрэг оронд амьдарч байсан юм.
Талийгаачийн хувьд өмнө нь буюу 2006 онд мансууруулах бодистой холбоотойгоор Дижи Өөжий хэмээх О.Ганболд, "Нарантуул" захын эзэн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат зэрэг цөөнгүй хүний хамт Баянзүрх дүүргийн шүүхээс ял шийтгүүлж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тун харамсалтай залуусаа охидуудаа хар тамхи эсвэл үхэл үгүй бол шорон өөр ямар ч сонголт байдгүй шүү бурханаас заяасан ховорхон авьяастан ингэж дуусна гэхээр тун харамсалтай
Малайзад үнэн юм гэж хууль гэж байхгүй завхарсан газар Одоо хар тамхиндаа хордож үхсэн болгоол дуусна
Vgvi Bolson hvniig zaabal val shiitgel hvleej baisan talaar ni bicij harluulj baihaa bolioc
Har tamhi huniig zugeer idchihdeg yum bn shde Uuchlaarai ugui chadahgui gj tatgalzah zorigtoi bai zaluusaa
Хар тамхи бол үхэл үхсэн хойно нь нэх сайн хүн юм шиг шуугихаа л болчих . Өдий 40 гаран насны хүн төлөвшөөгүй хар тамхи татаад үхсэн бол одоо өөрийн нь хохь байхда
Үнээн
Unen2.barag 45.6tai hun bizdee
үхжийсэн новшнуудаа болиоч
Hetruulj tataad mansuurch suuj bgad yavjdee huurhii, iim amidral l baigaa har tamping dondtvol.
mongolchuud oorsdoo bie2 xvndetgexgvi ingj shvvmjilj idew yanzaar xeleed baixaar gadaaduud yaj xvndelxewdee oorsdoo xvrtel bodoltoi baimaar baina taligaach buruugvi buruh chixej ter xvniig ene delxiigees yawuulsand xaramsaj bn ta xaraaj xelxeesee omno bodj vgee bichjgeej bai
Хр тамхи хэзээ ч сайхнаар төгсдөггүй юм шүү! Зөвхөн үхэл л хүлээж буйг ухаар залуус минь!
Тэгээд яахын тэр хүний амьдралаар нэг өдөр амьдарч үзээ юу
Үнэнг л ол тэгээд ар түмэнд үнэн зөв мэдээлэл өг. Ямарч хариу байсан ардын хүүг хүндлэсээр дуусах эс бөгөөс дэвсэлэх нь дэвслэнэ.Зүгээр л үнэнг олоод өгчихөөсэй !!!
Та нар хүний амьдарсанг шүүдэг хэн бэ тийм ариун цагаан улс уу цөөхөн монгол нэгнээ хайрладаг уужуу байчихаач
хэн байх нь хамаагүй шд гэхдээ хийсэн бүтээсэнг нь бодооч дээ .Тэглээ гээд оюуны ГЯНДАН-д ШААЧИХААгүй биз дээ та нар
Нохой ард түмэнд тэсээгүй бизэээ лалар
Малайз гэж ёстой орчлонгоос зайлуулчихмаар адгийн орон тийш битгий зүглээчээ зүүн өмнөд Азийнхан орнууд дэмий санагддаг , одоо хар тамхи хэтрүүлсэн гээд л өнгөрөх санаатай манай 1 эмэгтэйг яалаа шаар шавхруунууд энэ малайз гэж халтарууд бүү зүглэ л дээ
Хашрахгүй хнрэглэсээр байгахд л явлаа даа. Өөрөө өөрийгөө аллаа даа өөр хэнд гомдох вэ дээ!!!!
ураны хордлого болсон байх
Bairtai
Дансан дахь хэдэн төгрөгийг нь авах гээл мансуурснаар нь далимдуулаад амийг нь бүрэлгэсэн байх