СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-23

🔴LIVE: Засгийн газраас Бортээгийн ордын нүүрс баяжуулалтын гэрээг хүчингүй болголоо

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Хөгжлийн банкийг "Экспорт импортын банк" болгох шинэ эрхзүйн орчныг бий болгох хүрээнд УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бий болгох чиглэлийн эрх зүйн орчинг бий болгох ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын хууль, Хууль тогтоомжийн хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг боловсруулан танилцуулна. Уул уурхайн биржийн хуулийг дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр боллоо.

Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр үргэлжилж байна. Монголын баялаг аливаа нам, хэн нэгэн улс төрчийнх биш. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Авах ёстой зүйлсээ төр авах л ёстой. 39 стратегийн орд байгаа. Бүгдэд нь хяналт шинжилгээ хийх ёстой.

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар УИХ-ын 2024 оны есдүгээр тогтоолоор даалгасныг Засгийн газар шийдвэр болгож байгаа юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

үнэн л байгаа даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.