УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Номарангийн хэрэг”-тэй холбоотой бөгөөд "Daewoo" группэд Монголын орд газруудыг худалдан авагч олж өгөөч гэх утга бүхий албан бичиг хүргүүлж байсан. Энэ нь Төгрөг нуурын орд газартай холбоотой байх магадлалтай гэж УИХ-ын гишүүн Б.Найдалаа хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
-Бидэнд иргэдээс мэдээлэл ирсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төгрөгийн нуурын ордтой холбоотой учир УИХ-ын гишүүний хувьд олон нийтэд болон зохих газруудад нь хүргэе гэж өнөөдрийн хурлыг хийж байна. 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Женко группээс "Daewoo" групп руу явуулсан албан бичиг юм. Тус албан бичиг ноцтой зүйлс байна. Хориод жилийн өмнө Монголын банк санхүүгийн салбарт “Номарангийн хэрэг” гэж ноцтой зүйл гарч ирж байсан. Олон арван хохирогчтой их үнийн дүнтэй залилангийн хэрэг гарч байсан. Харин Женко группээс "Daewoo" групп руу явуулсан албан бичиг дээр “Номарангийн хэрэг”-тэй холбоотой хариуцлагыг Монгол шуудан болон Голомт банк дээрх хохирлыг миний бие хүлээнэ гэж Х.Баттулга хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ албан бичигт Монголын байгалийн баялаг нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч гэх утгатай санал хүсэлт байгаа юм. Энэ нь Төгрөг нуурын ордтой холбоотой байх магадлалтай гэж үзэж байна. Иймд энэ бичгийг шалгах ёстой газруудад нь хүргэх ёстой гэж үзсэн. Гуравдугаарт, 2006 онд явуулсан тус бичгийг УИХ-ын гишүүн явуулсан байгаа юм. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн өөр ажил хөдөлмөр эрхэлж болдоггүй. Бизнес хийж орд газар зарах тухай ярих нь байтугай ямар ч ажил эрхлэх боломжгүй. Ийм ноцтой мэдээлэл байгаа учраас АТГ-д энэ мэдээллийг хүргэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай АТГ жонхууд хүрч чаддаггүй юм. Яагаад гэвэл АТГ өөрөө авилгал авсан байх том магадлалтай гэсэн.