СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зам, тээврийн ослын улмаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтнууд амиа алджээ

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 цагийн өмнө

Орон нутгийн замд өнгөрсөн пүрэв гарагт ослын улмаас олон хүн амиа алдлаа. Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын нутаг, Оросын булаг гэх газарт энэ сарын 17-ны 10.15 цагийн үед “Ландкруйзер-200” загварын жийп хүнд даацын ачааны “Норд бенз”-тэй мөргөлджээ.

Булган, Орхон аймгийн нутгийн заагт, үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх оролдлого хийснээс энэ осол гарсан хэмээн орон нутгийн эх сурвалжууд мэдээлж буй юм. Ослын улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи, хайгуулын экспедиц, Автотээврийн цехэд ажилладаг Ц.У, Б.Э, М.А болон уг жийпэнд сууж явсан Б.Н нар нас баржээ.

Мөн тухайн өдрийн 18.00 цагийн үед Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Хангийн боомт руу явах замд “Тоёота приус-20” загварын суудлын автомашин онхолдсоноос жолооч нь амиа алдсан гэнэ. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт мотоцикль нь онхолдсоноос нэг иргэн нас барсан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн нутагт “Тоёота приус-20” онхолдсоны улмаас зорчигч эмэгтэй амиа алдаж, жолооч нь гэмтсэн, Завхан аймгийн Алдархаан сумын нутагт “Тоёота клүгер” явган зорчигчийг дайрч амийг нь хохироосон осол гарсныг харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн ажилтнууд шалгаж буй аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шарав
9 цагийн өмнө
116.206.83.106

Монголчууд машин унаад бүтэхгүй юм байна морь,морин тэргээ л унхаас.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Ёстой үнэн,тэр нь аминд халгүй, морь морин тэргээр л унаа хийж явсан даа монголчууд

Зочин
9 цагийн өмнө
116.206.83.106

Үнэн үг сонсоод зөвөөр бич лалруудаа

Зочин
8 цагийн өмнө
116.206.83.106

Талд морин дээр давхиж сурсан монголчуудад автомашин мотоцикл, суррон скуутер ер нь авто унаа зохихгүй юм байна шүү

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Болгоомжтой явцгааж байл даа.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Запас амьтай монголчууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.