СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-18

Байгальд ээлтэй сонголт хийгээд 10,000₮ эрхийн бичиг аваарай

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
23 цагийн өмнө

Жил бүрийн 04 дүгээр сарын 22-нд дэлхий нийтээрээ “Эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нь байгаль орчин, экологийн тэнцвэр, тогтвортой хөгжлийг дэмжих уриалга бүхий дэлхий нийтийн хамтын хөдөлгөөн юм.

Энэхүү санаачилгыг анх 1970 онд АНУ-д байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор эхлүүлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 190 гаруй улс орон нэгдэн, эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэсээр байна.

Эх дэлхийн өдөр нь зөвхөн нэг өдрийн тэмдэглэл бус, хүн төрөлхтний ирээдүйд хариуцлагатайгаар хандах ухаарал, байгаль дэлхийтэйгээ зөв харилцах эхлэл юм.

Жил бүр дэлхий даяар 5 их наяд уут хэрэглэгддэг бөгөөд гялгар уут ашиглах дундаж хугацаа 12 минут, харин байгальд бүрэн задрахад 500-1000 жил шаардагддаг байна

Имартын хамт олон 2023 оноос хойш хариуцлагатай хэрэглээг хэрэглэгчдийн дунд бий болгох зорилгоор Монгол улсад нэн ховордож ''устаж болзошгүй'' ангилалд орсон цоохор ирвэсийн зулзага ‘‘Гүем’’-ийн зурагтай эко торыг бүтээж, нийт 60,000 ширхэгийг хэрэглэгчдэдээ бэлэглэжээ.

Тэгвэл 2025 оны 04-р сарын 22-ны өдөр гялгар уутнаас татгалзаж, Имартын өөрт ойр салбараас ирвэстэй даавуун тортойгоо ирж худалдан авалт хийсэн хэрэглэгчдийн эко хэрэглээг урамшуулан 10,000₮-н купон Emart Mongolia App-д бэлэглэхээр болжээ.

Бид ''устаж болзошгүй'' ан амьтдад бодитоор тусалж чадахгүй байж болох ч, хүн бүрийн хийж буй нэг зөв сонголт, нэг зөв үйлдэл тэдний амьдрах орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр болно.

Имарт APP татах холбоос: https://bit.ly/3RB15Np

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.