Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нас бараад удсан нярай хүүхдийн цогцос олджээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг дараах мэдээллийг өгөв.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг:
-2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цагийн орчимд СХД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Нярай хүүхдийн цогцос байна" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. 5-6 сартай хүүхэд байсан гэдэг асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хэлэх шаардлагатай. Одоогоор хараахан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байна.
Цогцос олдсон нь өөрөө гэмт хэргийн шинжтэй асуудал. Үүн дээр цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна. Шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлаас хамаараад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага олж тогтооно. Гудамж талбай, олон нийтийн газар нярай хүүхдийн цогцсыг орхиж байгаа нь өөрөө ноцтой асуудал.
Нярайн цогцсыг цагдаагийн алба хаагчид хараад хэр удсаныг тогтоох боломжгүй. Тэгэхээр шүүх шинжилгээний байгууллагын холбогдох мэргэшсэн алба хаагчид нас барсан шалтгаан, цаг хугацааг нарийн тодорхой гаргана. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цогцост үүссэн шарх, өөр бусад нас барсан шалтгааныг тодруулбал зохих тал бүрээс нь нотлох ажиллагааг яг одоо хийгээд явж байгаа.
Мөн хүүхдийн эцэг, эхийг тогтоохоор ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Pizda pizda pizda uil laigai urjuulj edleesei pizda pizda
28 хүртэлх хоногтой хүүхдийг нярай гэдэг шүү
icmeer ymaa nyrai noiton xvvxdyg uiliin vir vrgelj butsaj irdgimda