“Монгол ялна” ТББ-ын төлөөлөл Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан өгөхийг УИХ-ын гишүүн Х.Баттулгаас шаардаж тайван жагсаал зохион байгуулав.
“Монгол ялна” ТББ-ын төлөөлөл:
-Монгол Ялна гэж ярьдаг Х.Баттулга гэдэг хүнийг хэдэн жилийн хугацаанд ч дэмжиж байгаагаа мэдэхгүй байна. Дэмжсээр ирсэн. Монгол хүн бүр энэ хүнийг өмөөрч байсан. Том асуудал бүрд энэ хүний нэр холбогддог байсан ч бид үргэлж өмөөрсөөр ирсэн.
Гэтэл Монгол Улсын сайд хүн хөдлөшгүй 507 хуудас баримт гаргаад ирж байна. Одоо бид түүний хэлсэн үгэнд итгэхгүй. Монгол аль хэдийн ялагдчихаад байна. Хятад цус гэж иргэдээ айлгадаг байж өөрөө тэдэнтэй нийлээд хэдэн саяар нь ашиг олж байгаа нь ариун явдал юм уу? Бид тэнэг хүмүүс биш. Одоо үнэхээр Төгрөг нуурын ордыг зараагүй нь үнэн юм бол бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих гэж хүсмээр байна. Буруутай, буруугүй гэдгээ нотлоод өг.
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан өгөхийг УИХ-ын гишүүн Х.Баттулгаас шаардаж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол АТГ, ЦЕГ-т өгнө гэж төлөвлөж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭС НЬ СТРАТЕГИЙН ОРДОО ТӨРД БУЦААЖ ӨГӨХИЙГ ШААРДАХ ХЭРЭГТЭЙ. ТА НАРТ ЖАГСААХ САНХҮҮЖИЛТ ӨГӨХ ХҮН ГАРЧ ИРЭХГҮЙ БАЙНА УУ?
БҮГДЭЭС НЬ СТРАТЕГИЙН ОРДОО ТӨРД БУЦААЖ ӨГӨХИЙГ ШААРДАХ ХЭРЭГТЭЙ. ТА НАРТ ЖАГСААХ САНХҮҮЖИЛТ ӨГӨХ ХҮН ГАРЧ ИРЭХГҮЙ БАЙНА УУ?