"Ус ууя" гэх нэрийдлээр гэрт нь орж, бага насны хүүхэд хүчирхийлэхийг завджээ.
"..дугаар тоотод насанд хүрээгүй хүүхэд бусдад хүчиндүүлсэн байна" гэх дуудлага мэдээлэл СХД-ийн цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр бүртгэгджээ. Тодруулбал, өөрийгөө хуурамчаар танилцуулсан үл таних этгээд 8 настай хүүхдийн гэрт нь "Ус уугаадахъя" гэж хэлж гэрт нь дагаж ороод, хүчирхийлэхийг завдаад зугтжээ. Эл хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг, эх асран хамгаалагч та бүхнийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.