Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөж, цогцсыг нь нохойдоо хаяж өгсөн хэрэгт ял шийтгүүлсэн Д.Бадралд холбогдох хэргийг түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцлээ.
Шүүх хурал эхлэхийн өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэрэннадмид болон өмгөөлөгч Р.Булгамаа хурлыг цахим мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулалгүй хаалттай хэлэлцэх санал гаргасныг шүүгч нар хүлээн авсан. Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад мансууруулах бодистой холбоотой үйлдлүүд яригдах учраас нийгэмд сөрөг мэдээлэл болж, хүүхэд, залуусыг түүнд уруу татахаас болгоомжилж буйгаа өмгөөлөгч нар илэрхийллээ.
Хуралд хохирогчийн ээж, нагац эгч зэрэг хүнийг ажиглагчаар оролцуулахыг шүүх бүрэлдэхүүн зөвшөөрсөн юм.
Энэ хэрэг 2024 оны өвөл гарч, олныг цочирдуулж байсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг гэр, хашаандаа олон нохой тэжээдэг Д.Бадрал мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч бүсгүйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь нохдодоо өгсөн байдаг.
НПГ-аас Д.Бадралд Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 10.1-2.8 дахь хэсгийн онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амийг бүрэлгэсэн, 20.7-2-ын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авсан, хадгалсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Уг хэргийг ХанУул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны наймдугаар сарын 30-нд хэлэлцээд бүх насаар нь хорих ял шийтгэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хаалттай дэглэмд ял эдлүүлэхээр болсон.
Улсын дээд шүүх Д.Бадралд холбогдох хэргийг хэлэлцээд хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж, онц харгис хэрцгийгээр хүний амь хохироосон гэх хэсгийг нь хүчингүй болгожээ.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний амь хөнөөсөн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан гэм буруутай гэж дүгнэн хаалттай хорих байгууллагад бүх насаар нь тусгаарлан, ял эдлүүлэх шийдвэрийг хэвээр нь үлдээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуулийн зүйл ангиа зөв бичээчэээ
Hudlaa buh nasaara gedeg ym hdn jil suugad l gari shd
Onts hertsgiigeer hunii ami hunuusun hun yagaad yallah yostoi chuhal hesgiig ni hasaad yaliig ni hunguruulj baigaa yum baina araichdee???????Ene hereg onts hertsegiigeer horooson ni todorhoi baina szuu dee!!!!!!Huuli hid szudarga sziidberee gargasan deer szuu!!!!!!