“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Уг хэлэлцүүлгээр барилга, дэд бүтцийн салбарын хууль, норм ба дүрэм, стандартын хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагаас олгодог барилгын үе шатны зөвшөөрөл олголт, дараалал, хугацаа, хүндрэл чирэгдэл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, санал, зөвлөмж гаргах юм.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, нутгийн захиргааны байгууллагууд, барилгын зураг төсөл зохиогчид, захиалагч, гүйцэтгэгч аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.