Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн аманд ой хээрийн түймэр гарч 10 га шар өвс, 6 га ойн сан бүхий газар түймэрт өртжээ.
Түймрийг унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах ангиудын 31 албан хаагч, нийслэлийн Байгаль орчны газрын 7 байгаль хамгаалагч, 5 урамшуулалт эргүүл, НБОГ, НЦУГ, НОБГ-ын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж 14 цаг 37 минутад түймрийг цурамд оруулсан байна.
Түймэр тавьсан эзэн холбогдогчийг тогтоохоор албаныхан ажиллаж байна.
Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр 1 секундэд 2 метр, 360 градус бүх чиглэлд асар хурдтай тархдаг.Ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины иш хаях зэрэг үйлдэл түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХАЙРАН ОЙ МОД. ХАРИУЦЛАГА ХАТУУ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ