СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-04-15

М.Даваажаргал: Ирээдүйн сумогийн олимпын аваргууд Монголоос төрөх мөч ойрхон байгаа

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
16 цагийн өмнө

"Япон Улсын эзэн хаан Монгол улсад айлчлал хийх нь хоёр улсын алтан үе ирж байгааг илтгэнэ" гэж Их аварга Хакухо М.Даваажаргал хэлж байна.

Их аварга Хакухо М.Даваажаргал:

-Багш маань долоодугаар сарын 06-ны өдөр 65 нас хүрч, сүмогийн холбооноосоо тэтгэвэрт гарна.

Энэ багш маань Монголоос хоёр аварга төрүүлсэн. Тодруулбал, Харамафүжи Д.Бямбадорж, Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргыг төрүүлсэн. Надад мөн тусалж, сургаалын үгээ хайрладаг байсан. 2007 онд аварга болоход аваргын ёсолгоог зааж зөвлөж, эрдэм номоо хайрлаж байлаа.

Удахгүй Японы эзэн хаан ирнэ. Японы элчин сайдууд маань хэлдэг байсан “Бидний элчин сайд гэж юу байх вэ? Энэ сумо барилддаг хүүхдүүд маань хоёр улсын гүүр болж байгаа” гэдэг байсан. 

Багш нарынхаа удирдлагаар шавь нараа бэлдээд явж байна. Японы эзэн хаан хунтайж байхдаа Монголд айлчилж байлаа. Энэ удаа эзэн хааны ёсоор айлчилна гэдгийг сонсоод маш их баяртай байна. Энэ бол

Миний хувьд эзэн хааны цомыг 45 удаа хүртсэн. Миний хувьд "Хакухо кап" гээд олон улсын хүүхдийн тэмцээнийг 15 дахь жилдээ зохион байгууллаа. 15 улсын 1100 хүүхэд оролцсон. Сонирхогчдын сумо бөхөд нийт 84 улс бүртгэлтэй байдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Олимпын төрөлд орох магадлал өндөр байгаа. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.