СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ Хөвсгөл аймагт эхлэв

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
17 цагийн өмнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт" уриан дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ өнөөдөр /2025.04.15/ эхэллээ.

Салбарын нэгдсэн сургалт, зөвлөгөөнөөр Хөвсгөл аймгийн ЗДТГ, хөдөлмөр халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагын албан хаагчдад салбарын бодлого, эрхзүйн шинэчлэл, салбар дундын уялдааг хангах, хүнд сурталгүй, ил тод байх үүрэг, чиглэл өгч байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 113 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас Хөвсгөл аймагт 6.000 иргэн амьдардаг.

Тэдний эрхийг хамгаалах, эрх тэгш, хүртээмжтэй орчныг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд орон нутагт тулгамдаж буй асуудал, шийдлээ хэлэлцэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.