СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн бэрхшээлтэй малчныг казах гурван иргэн мяндсаар гар хөлийг нь уяж, биед нь халдсан хэрэг гарчээ

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
17 цагийн өмнө

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хөгжлийн бэрхшээлтэй малчин иргэнийг ойролцоох айлын гурван казах иргэн мяндсаар гар хөлийг нь уяж биед нь халдсан асуудал гарчээ. Энэ талаар түүний ээж А.Маахүү цахим орчинд гомдолтой байгаагаа илэрхийлж, бичжээ.

Хохирогч Н.Оргилбулагийн ээж А.Маамхүү: 

-Миний хөгжлийн бэрхшээлтэй хүү Нарангэрэлийн Оргилбулагийг 2025 оны 4 дүгээр сарын 12-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6-р багийн Балинт гэдэг газар мал маллаж явахад нь хойд өвөлжөөний 45 орчим насны С.Ш, 30 орчин насны дүү нь болох С.Х болон мөн айлын нэг залуугийн хамт бүлэглэн мяндсаар гар хөлийг нь уяж байгаад толгойг нь чулуугаар балбаж цээжин биед нь хүчтэй гэмтэл учруулснаас болж хүү олон удаа цусаар бөөлжиж, тархи толгой нь хавагнан унтаж чадахгүй байдалтай байна.

Хохирогч болох Н.Оргилбулаг хүү минь төрхийн сонсгол болон ярианы бэрхшээлтэй ч эелдэг даруу, хүнд тусч, үргэлж инээж явдаг нэгэн гэдгээр нь нутгийн зон олон мэднэ. Гэтэл казах залуучууд монгол залууг бүлэглэн зодсон энэ үйлдэл нь хэрээс хэтэрлээ. Цэнгэл суманд есөн үеэрээ амьдарч ирсэн уугуул иргэд бидний эрх зөрчигдөж буйг МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд болон ХЭҮК-ын дарга Д.Сүнжид та бүхэн анхааралдаа авч бидний гомдлыг хууль журмын дагуу барагдуулж өгнө үү.

Өнөөдөр Баян-Өлгий аймагт үлдэн амьдарч буй цөөхөн уугуул монголчууд бидний нутагтаа амьдрах орчин улам хумигдаж, шахалт хавчлагад бага багаар өртсөөр нутгаасаа дайжин орхин явах үзэгдэл улам нэмэгдсээр. Энэ мэт уугуул иргэд биднийг дээрэлхэх, басамжлан доромжлох, олноороо түрий барих, хавчих зэрэг үзэгдэл улам газар авч буйг төр анхааралдаа авах цаг нь болсон. Монгол орны баруун хязгаарт суугаа уугуул монгол иргэд бидний эрх өдөр болгон энэ мэт зөрчигдөж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
17 цагийн өмнө
116.206.83.106

Баянөлгийг нэг сайн шалгаж төр захиргаа, боловсролын байгуулгуудын удирдлагуудыг бүгдийг нь халх үндэстнүүд тавих хэрэгтэй

Bymba ragchaa
7 цагийн өмнө
116.206.83.106

Durvud,kazak ,tsagdaa 3 khun bish shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.